Sodonmedeelel : Өдөр яагаад од харагддаггүй вэ?

Өдөр яагаад од харагддаггүй вэ?

Шөнийн цэлмэг тэнгэрт саргүй шөнө бид хэдэн мянган ододыг нүдээрээ харах боломжтой. Харин өдрийн цагаар тэдгээр оддын алинийг нь ч харж чададгүй. Энэ асуулт нь энгийн нэг асуулт мэт боловч маш олон янзын зүйлийг хамарж байгаа учир би тэдгээрийн зарим нэгийг нь тайлбарлах замаар хариулъя.

Ерөнхийдөө асуултын товч хариулт гэвэл өдөр нар тэнгэрт байдаг болхоор л бид бусад оддыг харж чададгүй хэрэг. Гэхдээ яг яагаад гэдгийг хэдүүлээ нягталж үзье. Шөнийн тэнгэрт харагдах олон оддын зөндөө олон нь манай нарнаас хамаагүй том хамаагүй тод, гэвч бүгд л биднээс асар хол зайд оршиж байгаа учираас гэрэл нь ганц цэг мэт л харагдаж байгаа хэрэг. Гэрлийн хурдаар бүтэн 4 жил гаруй явж байж манай нартай хамгийн ойр орших одруу очих ба шөнийн тэнгэрт нүдэнд харагдах хэдэн мянган одод нь дор хаяж хэдэн 10-аас хэдэн 100 бүр хэдэн 1000 жилийн  зайд оршино. Харин дэлхийтэй хамгийн ойрхон орших од – нар- маань биднээс тэр өндөр хурдаар ердөө 8 минут орчим явж очих зайнд оршино.

Нөгөө талаас бид оддын гэрлийг нүдээрээ л хардаг учир нүд хэмээх эрхтэнийхээ талаар сонирхъё. Хүний нүдний хүүхэн хараагаар гэрэл орж нүдний угт байрлах гэрэл-мэдрэгч эсүүдийг өдөөнө, хариуд тэдгээр эснүүд тархинд дохио өгч бид нүдээрээ аливаа зүйлийг хардаг. Эрүүл хүний хүүхэн хараа нь энгийн гэрэлтэй өдрийн цагаар ойролцоогоор 5мм-ийн диаметертэйгээр онгойдог ба хурц гэрэлтэй үед 3мм болж багасч, харин харанхуй үед 7мм болж томроно. Та харанхуй орцноос гадаа хурц гэрэлтэй үед гархад өөрийн эрхгүй нүдээ онийлгож царайгаа ярвайлгадаг, энэ нь таны нүдний хүүхэн хараа гадааны хурц гэрэлд зохицон жижгэрхээс өмнө хэт их хэмжээний гэрэлээр нүдний уг дахь гэрэл-мэдрэгч эсүүдийг “бөмбөгдүүлэхгүй” гэсэндээ хийж буй хүний биеийн хариу үйлдэл юм. Эсэргээр та гадаа харанхуй шөнө гэрээсээ гараад шууд тэнгэр хархад танд тийм ч олон одод харагдахгүй, харин 5-10минутын дараа хамаагүй олон одод харагдаж эхлэнэ, энэ нь мөн л таны нүд гэрэл багатай орчинд дасан зохицож томорж байгаагаас үүдэлтэй юм (мэдээж хүүхэн хараа томрох тусам илүү их гэрэл хүлээн авах бололцоотой болох ба үр дүнд нь танд олон одод харагдана гэсэн үг). Дундаж хүний нүдний хүүхэн хараа 7мм-ээс илүү томрохгүй учир хол байгаа биетийн гэрлийг илүү тодоор харъя гэвэл танд хүний хүүхэн хараанаас илүү том талбайгаар гэрэл цуглуулж чадах төхөөрөмж буюу оддын дуран хэрэг болно.

Зөвхөн хүнийх ч биш маш олон төрлийн амьтдын нүдний хүүхэн хараа нь гэрэлд дасан зохицож хэмжээгээ өөрчилдөг. Энэ зурган дээрх нь эдлэг шонхор болон шар шувууны хүүхэн хараа гэрэлд хэрхэн дасан зохицдогийг дүрсэлж байгаа юм.

Зөвхөн хүнийх ч биш маш олон төрлийн амьтдын нүдний хүүхэн хараа нь гэрэлд дасан зохицож хэмжээгээ өөрчилдөг. Энэ зураг дээрх нь эдлэг шонхор (баруун) болон шар шувууны хүүхэн хараа гэрэлд хэрхэн дасан зохицдгийг дүрсэлж байгаа юм.

Дундаж хүний хүүхэн хараа харанхуй орчинд диаметрээрээ 7мм орчим хүрнэ. Зохиогч: Yang et al. 2006

Дундаж хүний хүүхэн хараа харанхуй орчинд диаметрээрээ 7мм орчим хүрнэ. Зохиогч: Yang et al. 2006

Мөн хүний нүд нь ертөнцөд орших янз бүрийн гэрлээс маш өчүүхэн хэсгийг нь л харах чадвартай – хүний нүдний харж чаддаг тэрхүү өчүүхэн хэсгийг үзэгдэх гэрлийн муж гэнэ. Улаан өнгөнөөс хөх өнгө хүртэлх долгионы урттай гэрлийг л бид харж чадна. Шөнө тэнгэрт харагдах тэдгээр алсын аврага хийн бөмбөлгүүд нь гэрлийн бүхий л мужид янз янзаар гэрэл цацаргах ба хэрэв хүний нүд үзэгдэх мужаас өөр мужийн гэрлийг хүлээн авдаг байсан бол бидэнд бүх зүйл шал өөрөөр харагддаг байх байсан.

Ертөнц дахь янз бүрийн гэрлээс зөвхөн маш жижигхэн хэсгийг л хүний нүд харж чаддаг ба тэр хэсгийг үзэгдэх гэрлийн муж гэнэ. Зохиогч

Ертөнц дахь янз бүрийн гэрлээс зөвхөн маш жижигхэн хэсгийг л хүний нүд харж чаддаг ба тэр хэсгийг үзэгдэх гэрлийн муж гэнэ. Зохиогч

Өдрийн цагаар одод харагдахгүй байна гэж асууж байгаа юм чинь өдрийн цаг гэж чухам юуг бид хэлдгийг бас бодож үзъе. Дэлхийн нарлуу харсан хэсэгт нарны гэрэл шууд тусахгүй манай гаригийн агаар мандлаар дайран орж ирж тусдаг ба агаар мандлаар дайран орж ирэх гэж бөөн юм болно. Бусад оддын адилаар нар маань гэрлийн бүх мужид цацаргалт янз янзын хэмжээгээр хийх боловч тэдгээр нь дэлхийн агаар мандал дээр ирээд их хэмжээгээр шүүгдэнэ. Ялангуяа долгионы урт маш багатай буюу энерги ихтэй гэрлийн бөөмс дэлхийн гадаргад хүрч чадахгүй, эс бөгөөс манай гариг дээр амьдрал оршихгүй. Агаар мандалаар нэвтэрч орж ирж чадсан нь гадрагруу хүрэх замдаа их хэмжээний агаарын атом молекулуудтай янз янзаар харилцан үйлчлэлцэх ба ялангуяа нарнаас ирж буй хөх өнгийн гэрэл хамгийн их сарнина – тиймээс л тэнгэр цэнхэр хөх өнгөтэйгээр өдрийн цагаар харагддаг.

Нарнаас цацарсан үзэгдэх мужийн гэрлээс цэнхэр-хөх өнгийн гэрэл нь хамгийн их сарнидаг. Зохиогч: Ричард Мордэн

Нарнаас цацарсан үзэгдэх мужийн гэрлээс цэнхэр-хөх өнгийн гэрэл нь хамгийн ихээр агаар мандалд сарнидаг. Зохиогч: Ричард Мордэн

Одоо эд гээрийг эвлүүлээд асуултандаа хариулъя. Та өдрийн цагаар тэнгэрлүү харж байгаа ажиглагч байг. Танд ямар ч од харагдахгүй зөвхөн хөх-цэнхэр өнгийн “хана” л харагдана. Нарнаас агаар мандалыг нэвтрэн ирж байгаа янз бүрийн гэрлээс хөх өнгийн гэрэл манай гаригийн агаар мандалд хамгийн их сарнидаг тул тэр. Мөн нар маань алс хол орших ододтой харьцангуй бидэнтэй маш ойрхон оршдог тул түүнээс ирэх их хэмжээний гэрэл  цаана алс хол байгаа оддоос ирэх гэрлийг тэр чигт нь дарангуйлж бидэнд харагдуулахгүй байгаа гэсэн үг.

Олон улсын сансарын станцаас авсан зураг. Агаар мандалын хамаагүй дээр дэлхийг тойрж буй учир хичнээн нар маш тод харагдаж байгаа ч гэсэн тэнгэр хөх-цэнхэр өнгөтэй биш тас харанхуй харагдаж байгааг анзаараарай. Нарыг юмаар халхалж байгаад сайн харвал зарим тод однуудыг нүдээрээ сансараас

Олон улсын сансарын станцаас авсан зураг. Агаар мандалын хамаагүй дээр дэлхийг тойрж буй учир хэчнээн нар маш тод харагдаж байгаа ч гэсэн тэнгэр хөх-цэнхэр өнгөтэй биш тас харанхуй харагдаж байгааг анзаараарай. Нарыг юмаар халхалж байгаад сайн харвал зарим тод однуудыг нүдээрээ сансараас “өдрийн цагаар нь” харж болно. Зохиогч: НАСА

Хэрэв нарыг ид шидээр 1 минутын дотор хэдэн гэрлийн жилийн цаана аваачаад тавьчихвал өдрийн тэнгэр яаж өөрчлөгдөж харагдах вэ? нар цаашлах тусам түүнээс ирэх гэрлийн хэмжээ багасна, тиймээс агаар мандалд сарних нарны гэрлийн хэмжээ багасч тэнгэр аажмаар харанхуй болно. Мөн гэрлийн хэмжээ багасч байгаа тул бусад оддын гэрлийг “дарангуйлах” нь багасч нарны цаана алс зайд байгаа одод бага багаар харагдаж эхлэнэ. Хангалттай хол зайнд тавигдмагц өдрийн тэнгэр маань яг л шөнийн тэнгэр шиг харанхуй, оддоор дүүрэн болох ба манай нар тэдгээрийн жирийн нэг од шиг л хүний нүдэнд харагдана.Нар жаргах явцад нарнаас ирэх гэрэл аажимдаа багасч зарим тод одод хамгийн түрүүлж “гарч ирж” яваандаа бүрэн жаргаж дуусмагц шөнийн тэнгэр харагдаж эхэлдэг.

2008 оны нарны бүтэн хиртэлтийн үеэр. Мэдээж гэрэл зургийн камер нь хүний нүднээс хамаагүй мэдрэг тул ийм олон одод тодорхой харагдахгүй, гэхдээ л яг оргил үеэр нь нилээд хэдэн тод оддыг төвөггүй нүдээрээ харж болно. Зохиогч: Д. Милослав

2008 оны нарны бүтэн хиртэлтийн үеэр. Мэдээж гэрэл зургийн камер нь хүний нүднээс хамаагүй мэдрэг тул ийм олон одод тодорхой харагдахгүй, гэхдээ л яг оргил үеэр нь нэлээд хэдэн тод оддыг төвөггүй нүдээрээ харж болно. Зохиогч: Д. Милослав

Саран дээр очвол тэнгэр яаж харагдах вэ? саран дээр агаар мандал байхгүй тул өдөр болж буй хэсэгт нь тэнгэр хөх харагдахгүй, гэхдээ нар хурц тусч байгаа учир бусад оддыг харахад тун хүндрэлтэй. Нарыг гараараа хэдэн минут халхалхад таны хүүхэн хараа хангалттай томорч зарим нэг тод оддыг харах бололцоотой.

Ангараг гариг дээрээс тэнгэр яаж харагдах вэ? ангараг гариг ч гэсэн агаар мандалтай гэхдээ хэмжээ болон найрлага нь манай гаригийн агаар мандалаас шал ондоо учираас нарны гэрэл өөр байдлаар харилцан үйлчлэлцэнэ. Агаар мандалын найрлага болон хэмжээнээс нь үүдэн бор-улаан өнгийн гэрэл хамгийн их сарних учир тэнгэр нь бор-улаан бас ододгүй харагдана.

Ангараг гариг дээр нар жаргаж байгаа нь. Зохиогч: Spirit, NASA

Ангараг гариг дээр нар жаргаж байгаа нь. Зохиогч: Spirit, NASA

Тэхээр өдрийн цагаар од харагддаг уу гэвэл хариулт нь – тийм! маш тод ганц од л харагддаг, бусад түүний ард хамаагүй цаана байгаа оддыг нь хүний нүд дэлхийн гадрагаас ялгаж харах боломжгүй. (дурангаар яг хаашаа харах вэ гэдгээ мэдэж байвал зарим нэг тод оддыг харах боломжтой)

 Нүүр хуудасруу буцах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)