Sodonmedeelel : Хүний чих хутгаар тасалсан лам

Хүний чих хутгаар тасалсан лам


Орхон амгийн иргэн Б.Батлхагва бар жилийнхээ барцадыг арилгуулахаар гэртээ лам залаад зүүн чихнээсээ салах дөхсөн тухай манай сонин өчигдөрийн дугаартаа нийтэлсэн. Тэр өдөр чухам юу болсон талаар Б.Батлхагвтай утсаар холбогдож тодрууллаа. 

-Таныг заслаа хийлгэх гэж лам залаад зүүн чихээ огтлуулсан гэж дууллаа. Тэр өдөр юу болсон юм бэ?
-Өнгөрсөн сарын 28-ны өдөр би аймагтаа гайгүй сайн ном уншиж, засал хийдэг Эрдэнэ-Очир ламыг гэртээ залсан юм. Тэрбээр манайд 12.00 цагт очно гэчихээд 17.00 цаг ирсэн. Ирэхдээ нэлээн согтуу байсан л даа.
-Согтуу ламаар засал хийлгэхгүй байж болоогүй хэрэг үү? 
-Мэдээж биеэ хянах чадваргүй согтуу хүнээр засал хийлгэхийг хэн хүсэх билээ. Сүжиг хүртэл буурчихаж байгаа юм чинь. Тэгээд “Та согтуу байна. Засал хийж чадахгүй юм шиг байна” гээд хэлчихсэн чинь мань хүн “Би яагаад архи ууж болохгүй гэж. Чи одоо л засал хийлгэхгүй бол дөрөвдүгээр сарын 27-нд үхнэ, эсвэл тал цус харвана” гэдэг байгаа. Тэгснээ “Алив хутга аваад ир заслыг чинь хийгээд өгье” гэж зандарсан. 
-Та тэгээд согтуу ламд юу бодож хутга авч өгдөг байна?
-Үхнэ гэж хэлэхээр хэн ч айна биз дээ. Тэгээд богино иштэй жижиг хутга авч өгтөл “Ямар жижигхэн юм бэ, томоохон шиг хутга аваад ир” гэсэн. Тэгэхээр нь ууц хөнддөг 45 см урттай том хутгаа авч өгтөл хутгаа аваад миний цээжин дээр хөндлөн цохиж эхэлсэн. Тэгж байхдаа зүүн чихийг минь огтолчихгүй юу. Би чихэндээ зургаан оёо тавиулчихаад байж байна. 
-Та тэгээд хууль хяналтын байгууллагад хандав уу?
-Цагдаад мэгдэх гэтэл Эрдэнэ-Очир ламын эхнэр нь “Цагдаад битгий хэлээч, би өмнөөс нь уучлалт гуйж байна” гэж ирсэн.
-Одоо таны биеийн байдал хэр байна?

-Гайгүй дээ. Өдрөөс өдөрт дээрдэж л байна. Харин гэр бүлийнхний сэтгэл санаа хүндхэн байгаа. Их цус харснаас болоод бага охин минь бүр шоконд орчихсон байсан.

Нүүр хуудасруу буцах

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Оригами Скарлет

аймар лам бэ

love angel (зочин)

овоо гаруу гүү юу наад лам чинв муусайн юмнууд л шашин бузарлаж байгаашд

zochin (зочин)

Далай ламйн зургийг тавьдаг нь яаж байгаа юм бэ? Далай лам тэр айлд очиж хүний чих огтлоо юу? Аягүй бол христийн номлогч албааар тийм зүйл хийсэн биз

хм (зочин)

тэнэг гаруу гүй юу. ламын авгай ирхээр нь цагдаад хэлэхээ болчихдог айн

хөх тэнгэр (зочин)

Далай ламын зургийг ингэж тавьлаа гээд чи юу хожих юм вэ. Ромын пап лам кардиналууд хүртэл Далай ламыг гэгээнтэн гэж хүндэтгэж үздэг, төрсөн өдрөөр нь бэлэг сэлт өгдөгийг чи мэдэх үү. Ядаж энэ талаар гүүглдээд үзвэл наад баасаар дүүрсэн тархинд чинь юм орох болов уу. Энэ мэдээллээ устгамаар юм даа.

Dondog (зочин)

Dalai lam ch bai Balai lam ch bai zurgiig n taivj yaaj baigaan. Zugeer baigaa khuniig. Chi muu lalariin pizda zevuun duh ve. zail.

khartsaga (зочин)

энэ чин тэр лам биш байна ш дээ.
тэгээд далай ламтан энд ямар хамаа байна аа!?

Зочин

Далай ламын зургийг тавиад байхдаа яахав дээ... Чойжамц хамба, Далай лам зэрэг хүмүүстэй шуналын тийр болсон юмнуудаа харьцуулахаа больвол таарна...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)