Sodonmedeelel : Бага гаригийг сарны дагуул болгох тухай

Бага гаригийг сарны дагуул болгох тухай

 Сансрын хөлгөөр жижгэвтэр бага гаригийг олзолж авч ирээд сарыг тойрон эргэдэг болгох боломжтой юу? New Scientist сэтгүүлд саяхан гарсан нийтлэлийн дагуу бол үнэхээр ийм зүйлийг зориглон хийхээр 2,6 тэрбум ам долларын өртөгтэй төслийг НАСА нэлээд нухацтайгаар эргэцүүлж байгаа юм байна.

Сарыг тойрон эргэх бага гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Майк Гарлик

Сарыг тойрон эргэх бага гаригийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Майк Гарлик

Уг төлөвлөгөөнд ямар технологийг ашиглах тухай шийдвэр гарах болоогүй байгаа гэнэ. Хэд хэдэн янзаар  гүйцэлдүүлж болох шийдэлүүдийг харьцуулан нягталж үзэж байгаа ба ерөнхийдөө эхлээд хүнгүй автомат роботыг атлас-5 пуужингаар хөөргөөд бага гаригийн ойролцоо авч ирнэ. Богино хугацаанд бага гаригийн янз бүрийн хэмжилтүүдийг хийж байгаад үнэхээр бидний хүссэн аварга  чулуу мөн бол хөлөг маань аварга том “уут”аа сансарт дэлгэж бага гаригийг олзолоод маш алгуурханаар сарны зүгрүү зөөнө. Аль бага гаригийг олзолхоо бас шийдээгүй байгаа гэхдээ 10м-ээс бага хэмжээтэй дэлхийн ойролцоо тойрог замтай бага гаригийг 2025 он гэхэд олзолж аваад сарны дээд тойрог замд тавих төлөвлөгөөтэй байгаа аж. 6.5метрийн хэмжээтэй 500 орчим тонны жинтэй 1999 АО10 бага гаригийг дэлхийтэй ойртон ирэх үеэр нь буюу 2020 оны хавьцаа олзолж магадгүй гэж хүмүүс ярьж байгаа ч мэдээж энэ нь албан ёсны эцсийн шийдвэр нь биш. Хөлөг дэлхийгээс хөөрсөнөөс хойш бага гаригийг сарны дээд тойрог замд оруулах хүртэл нийт 6-10 орчим жил зарцуулагдана гэж урьдчилан тооцоолсон байна.

Хүмүүс бид одоогийн технологиор жишээ нь ангараг гаригруу шууд хүн явуулах ямар ч боломжгүй байгаа. Харин бага гаригийг дэлхийтэй ойрхон авч ирснээр янз бүрийн санаануудыг туршиж шинэ дэвшилтэт технологийг боловсруулах таатай орчинг бүрдүүлж буй юм. Жишээ нь бага гаригуудад ус их хэмжээгээр агуулагддагийг бид сайн мэдэж байгаа, гэвч яаж тэр жижигхэн масстай биетээс усыг гарган авах тухай ямар ч ойлголтгүй гэж хэлж болно. Ус нь зөвхөн нисгэгчидийн ундны хэрэгцээгээр хязгаарлагдах бус, хөлөг онгоцны түлш, сансарын туяны хамгаалалт зэрэгт ашиглагдаж болох чухал эх үүсвэр юм.

Бага гариг 1999АО10-ын тойрог зам. NASA/JPL-ийн мэдээллийн сангаас үүсгэв.

Бага гариг 1999АО10-ын тойрог зам. NASA/JPL-ийн мэдээллийн сангаас үүсгэв.

Мөн дээхэн бага гаригуудад уул уурхайн олборлолт хийх технологийг боловсруулах анхны хувийн компани өнгөрсөн онд байгуулагдсан тухай энд нийтэлж байсан билээ. Бага гаригууд дээр тийм тийм чухал эрдэсүүд байгаа гэсэн ерөнхий ойлголттой л болохоос нэг ч бага гаригийг хангалттай хэмжээнд нарийн судалж байгаагүй. Харин нэгийг сарыг тойрдог болгоод тавьчихвал чухам эдийн засгийн хувьд ямар төрлийн бага гариг дээр ямар янзын сансарын уул уурхайн олборлолт хийх нь ямар ашиг үр дүн гаргах вэ гэдгийг өндөр нарийвчлалтайгаар тооцох боломжтой болно.

Бас ирээдүйд дэлхийг чиглэн ирэх бага гаригийн тойрог замыг нь яаж өөрчилж аюулаас зайлсхийх тухай янз бүрийн ерөнхий төлөвлөгөөг сүүлийн 15 жилд эрчимтэй боловсруулж ирсэн. 

Жижиг хэмжээтэй бага гаригийг олзолж буй хүнгүй хөлгийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Рик Штернбах

Жижиг хэмжээтэй бага гаригийг олзолж буй хүнгүй хөлгийг дүрсэлж буй хиймэл зураг. Зохиогч: Рик Штернбах

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама нь 2010 онд НАСА-д өгсөн үндсэн чиглэлээ 2025 он гэхэд бага гариг дээр, 2030 он гэхэд ангараг гаригийн ойролцоо сансарын нисгэгчийг аваачих технологийг боловсруул гэж тодорхойлсон байгаа. Энэ үүднээс сүүлийн хэдэн жил НАСА нь шинэ пуужингийн болон сансарын хөлгийн технологиудыг эрчимтэй туршиж байгаа ба 2015 он гэхэд удаан хугацаанд бүтэн нисгэгчдийн багийг сарны тойрог замд ажиллуулах чадвартай Орайон (монголоор марал) хөлгийн анхан шатны загварыг гаргаж 2017 он гэхэд анхны туршилтын нислэгийг нь хийхээр зэхэж байгаа аж. Мөн бага гаригийг олзолж авах янз бүрийн роботуудыг бүтээж 2017 оноос ОУСС дээр туршиж эхлэхээр төлөвлөж байгаа юм байна.

 Нүүр хуудасруу буцах

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)