Sodonmedeelel : Есүсийн сайн муу талын тухай

Есүсийн сайн муу талын тухай

Есүсийн тухай  мэдэхгүй хэн байх вэ? 

1.  ХУДАЛ ХУУРМАГ, ХОРТОЙ ТАЛ 

Библи нь Израйлийн ард түмэн болон   янз бүрийн католик шашины газраар  олон зуун жилийн турш  дамжиж ирэхдээ тухайн хувь хүн, шашин, үндэстний ёс заншил, үзэл сурталд нийцэхийн тулд  засварлагдсаар ирсэн ном юм. Библи номыг уншиж судлахад  дундуур нь хаад ноёд, баян чинээлэг хүмүүс, католик шашны лам нар өөрийнхөө үзэл бодлыг ихээр  шургуулж гуйвуулсан байгаа нь илэрхий харагддаг. Гэтэл христчид библи номны үг  бүр нь бурхны амьсгаагаар бичигдсэн юм гэж мэдэмхийрч ярьдаг байна.

Библи  дээр "бурхан эхлээд газар тэнгэрийг бүтээжээ" гэж бичсэн байгаа нь дэлхий бөөрөнхий гэдгийг мэддэггүй байх үед хүмүүс зохиож бичсэн нь илэрхий харагддаг. Бас  дэлхийн гэрэлтүүлэгч болгож нарыг бүтээгээд тэрнээс арай жижиг сарыг шөнийг гийгүүлэхээр бүтээжээ гэж бичсэн байдаг. Үүнээс үзвэл нар нь сарнаас " арай том" биш  асар их том  болохыг тэр үеийн израйлчууд мэддэгүй байсныг харуулж байгаа юм. Энэ мэт библи номны алдааг шүүвэл барагдахгүй урт болно.

Христчид ”Хүн бол бурхны онцгой бүтээл, харин бусад амьтад бол хүний хэрэгцээг хангах гэж л оршин байдаг зүйлс учраас тэднийг алж  идэнэ үү яана уу хүний дур "  үзлээр түрүү барин биеэ хамгаалж чадахгүй  амтьтдыг алж хэрцгийлж байгаа хэрнээ худал ч хэлэхгүй жигтэйхэн ариухан, энэрэнгүй хүн бай гэж сургадаг.Одоо ч гэсэн лалын шашинтай орнуудад нүгэлээ цайруулахын тулд  амьтдыг алж ертөнцийн эзэнд тахил өргөдөг байна. 

 Шинэ итгэгчид нь  Иоханы 3-16  мэтийн ойр зуурын  ишлэлүүдийг хагас дутуу цээжилчихээд  сэтгэлийн хөөрөлдөө автаж хүмүүсийг Есүст итгүүлэх гэж хамаг хүчээрээ чармайж хоол цай өгч татахыг хичээдэг.Зарим нь бүр "Чамд ертөнцийн эзэн аймаар хайртай. Гэхдээ чи Есүст итгэхгүй бол чамайг халуун хайлмаг дотор шидэж мөнхөд тарчлаах болно" хэмээн сүрдүүлгийн аргыг ашиглана. Зарим нь " Есүсийг итгэн дагах юм бол үхэх үед чннь мөнхийн улсад маш том шагнал олгож иж бүрэн тавилгатай байр өгнө" ухааны юм ярьж шуналыг нь хөдөлгөх замаар татах гэж оролддог байна. 

Харин Есүст олон жил явсан итгэгчид ихэнх нь бэлэвсэн авгай нар байх бөгөөд арай хашир  яриатай, хүний амыг яаж ийгээд таглахтайгаа болсон байдаг. Гэвч удаан итгэж байгаа хүмүүс библи номны сургаалд хэтэрхий их мунхарснаасаа болоод бусдын ярьж буй мэдээлэл, үзэл бодлыг эргэцүүлэх хүсэлгүй, чадваргүй болж бүхнийг үгүйсгэж "Тийм юм байх ёсгүй, библи дээр тэгэж бичсэн байдаг учир тийм л байх ёстой " гэдэг. Яг л програм суулгасан робот шиг  ярьж байгаа үг хэллэг нь хүртэл библи номных  болсныг нь харахад айдас төрмөөр санагддаг. "Би ер нь амьд хүнтэй ярьж байна уу? библи номтой яриад байна уу " гэсэн бодол төрнө. Хэрэв Есүс  тэдний нүдэнд үнэмшилтэй, бодитойгоор гарч ирээд "эцэг эхээ хурдан алж надад тахил өргө" гэвэл тэд нар эргэлзэх юмгүй тахил өргөх байх даа. 

Есүсийн цуглаанд олон жил явж байгаа хүмүүс анх итгэхдээ сохор доглон байсан мөртлөө одоо болтол сохор доглон хэвээрээ байдаг.Мөн итгэгчдэд эдгэшгүй хүнд өвчин тохиолдоход Есүсээсээ гуйсаар байгаад бараг бүгд эдгэхгүй үхдэг. Ингэхээр Есүс хэзээ ч хүний биеийг эдгээхгүй, мөнгө санхүү, өдөр тутмын хэрэгцээ хангана гэж бүр ч худлаа юм. Есүст хэтэрхий мунхарч өөрийн толгой доторх хийсвэр зохиомол ертөнцөд амьдардаг хүмүүсийн хувьд Есүс гуйлт бүрт нь хариулж хэрэгцээ болгоныг нь хангаж байгаа мэт санагддаг. Бараг угаасан хувцасаа мушгихдаа "Есүсээ энэний цаанаас..." гэж байж мэдэх юм. 

2. АШИГТАЙ,  БОДИТОЙ  ТАЛ

Солонгос, Америк гэх мэт улсын ард түмэн зөв бурууг шүүх хэмжүүр болгож библи номыг  ашиглахдаа сургаалаас хэрэгтэйг нь авч хэрэггүйг нь хаяж чадсан учраас иргэд нь шударга,  эх оронч, нийтийн төлөө зан төлөвшилтэй болж энэ нь  улсынх нь хөгжилд эерэгээр нөлөөлсөн гэж үздэг. Есүсийн шашин дотроо буруу зөв олон урсгалтай байх боловч үнэн алдартны урсгал нь зөвд тооцогддог. Христ шүтэгчид олон хүмүүнлэг ба тусламжийн үйл ажиллагаа явуулдаг. Лам хуварга, бөө, үзмэрч нар нь ямар их худал хуурмаг, муу муухайд баригдсан байгаа нь илэрхий харагдах бөгөөд хэзээ ч  тусламж үзүүлж хүмүүнлэгийн үйлс хийдэггүй.Мөн Есүст итгэгчид нь бусдын адил төгс биш хүмүүс боловч төгс сайн болохын төлөө тэмүүлэлтэй, бусад хүмүүст хандахдаа арай ондоо, энэрэнгүй гэгээлэг байдаг тул нийгэмд арай  эерэг зөв хандлагыг авч ирдэг. Гэтэл лам нар, бөө нарын хувьд яаж хүмүүсийг мангартуулж байгаад хэдэн төгрөгийг нь салгах уу? Яаж биеийг нь ашиглах уу?  хэмээн бодож зөвхөн амин хувийн ашиг  хонжоо, нэр хүндийн араас хөөцөлддөгөөрөө асар их ялгаатай юм.

Есүс гэж эртний үлгэр домгийн улиг болсон зохиомол  дүрүүдийн ээлжит хувилбар юм. Гэтэл манай  христчид Есүсээ бүүр бурхан болгочихсон мөргөөд харь газрын  израйлчуудын библи номыг хэт их тахин шүтсээр байна.


Нүүр хуудасруу буцах

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
баатар (зочин)

шашин бол угаасаа нийгэмийн нэг хэсэг байх ёстой л зүйл .. бидний өвөг дээдэс бас тэнгэрийг шүтэж байсан шдээ магадгүй нарыг шүтэж байсан ч юмуу хэн мэдлээ ккк

Зочин

Таны бичсэн нийтлэлийн талаар өөрөөс чинь тодруулга авч болох уу? Энэ нийтлэлийг ингэж нийтэд дэлгэн харуулж чадсан юм чинь Телевизээр гараад энэ тухайгаа тайлбарлах зориг танд байгаа байх гэж бодож байна.

Ийгл Телевизээр гардаг LIGHT NEWS мэдээллийн хөтөлбөрийн найруулагч Б.Дунбаатар байна.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)