Sodonmedeelel : Сарны хөдөлгөөн

Сарны хөдөлгөөн


Сар дэлхийг 29,5 хоногт тойрно. Үүнийг билгийн сар гэнэ. Иймээс 1 жилд  Саран дээр өдөр ба шөнө нь тус бүр хоёр долоо хоног орчим (дэлхийнхээр) үргэлжилнэ. Сарны эллипс замын дэлхийд хамгийн ойр орших цэгийг ойртолтын, хамгийн хол орших цэгийг алслалтын цэг гэнэ. 

Тэргэл сар гарснаас хойш 14,5 хоногийн дараа Дэлхий, Нар хоёрын дунд Сар ороход түүний сүүдэр тал нь бидэн рүү харна. Иймд сар ялгаран харагдахгүй, энэ үеийг битүүн гэдэг. Битүүнд сар нь нарыг халхалбал нарны хиртэлт болно. Өөрөөр хэлбэр сарны сүүдэр дэлхий дээр тусна гэсэн үг.
Сар дэлхийг тойрч байгаа хугацааг нэг сар гэж үзэн цаг хугацааг тоолж байгаа тооллыг билгийн тоолол. Энэ тоололд нэг сарын хугацааг 29 ба 30 хоногтойгоор авч баг сар, их сар гэж ялгана. Билгийн жил нь (29,5*12=354 хоног) аргын тооллын жилээс (365 хоног) 11 хоногоор дутуу учир энэ 2 тоолол зөрдөг. Иймд билгийн тооллын 3 жил тутамд дээрх зөрөөг нийлүүлснээр нэг сар нэмж, тоолох ба үүнийг илүү сар гэнэ. Ингэж хоёуланг нь хослуулж тоолохыг арга билгийн тоолол гэж нэрлэдэг.

Хавирган сар гарах үед сарны бусад хэсэг бүдэг гэрэлтэн харагддаг. Энэ нь дэлхийн гадаргаас ойсон гэрэл сарны шөнө талын хэсгийг гэрэлтүүлж байгаатай холбоотой. Бидэнд харагдах сарны дүрс хэлбэр, саран дээрээс дэлхийн харагдах дүрс хэлбэрүүд нь эсрэг байна. Жишээлбэл: Дэлхий дээр сар бараг бүтэн тэргэл байдлаар харагдах үед саран дээрээс дэлхий хавирган хэлбэртэй харагдана. Дэлхий дээр саргүй буюу битүүн болж байхад саран дээрээс дэлхий 15-ны сар шиг бүтэн дугуй байдлаар харагдана. 


3.    Сарны хиртэлт
Нар, Сарны хиртэх үзэгдэл нь нар, сар, дэлхийн хөдөлгөөн, тэдгээрийн харилцан байршилтай холбоотой. Дэлхий ба Саран дээр нарны гэрэл тусахад тэдгээрээс конус хэлбэрийн бүтэн ба хагас сүүдэр үүснэ. Бүтэн сүүдэр холдох тутам нарийссан, хагас сүүдэр холдох тутам бүдүүрсэн огтлогдсон конус хэлбэртэй байна. Сарны хиртэлтийн схемийг доор дүрслэв.


Дэлхийг сар тойрох үедээ дэлхийн сүүдэрт бүхлээрээ орвол сарны бүтэн хиртэлт, хагас хэсэг нь орвол хагас хиртэлт болно. Сарны хиртэлт нь дэлхийн шөнө болж байгаа хагас бөмбөрцөгт нэгэн зэрэг эхлэх ба мөн нэг зэрэг төгсөнө. Харин энэ эгшин нь орон нутгийн цагаар бол газар бүхэнд өөр өөр байна. Сар баруунаас зүүн тийш хөдлөх тул сарны зүүн зах эхлэн дэлхийн сүүдэрт орно. Сарны замын орчим дахь дэлхийн сүүдрийн диаметр сарны диаметрээс 2,8 дахин их байх учраас сарны бүтэн хиртэлт 1 цаг 43 минут, нийт хиртэлт 4 цаг үргэлжилнэ. Сарны хиртэлт зөвхөн билгийн сарын 15-нд болох боломжтой. Бүтэн хиртэх үед сар огт харагдахгүй болдоггүй, харин бүдэг хүрэн улаан өнгөтэй харагддаг.





Манай дагуулыг Римлянчууд Сар, харин Грекууд Селена хэмээн нэрлэсэн түүхтэй. Сар тэнгэр огторгуйд Нарны дараах хоёр дахь хамгийн тод объект юм. Гэхдээ Сар нь Дэлхийг сард нэг удаа тойрдог ба Дэлхий, Сар, Нарны хоорондох өнцөгийг Сарны үеийн циклийн үзэгдэл мэт ажигладаг. Дараагийн шинэ сарны хоорондох  билгийн үе нь 29,5 хоног (708 цаг) байдаг. Заримдаа Сар нь өөрийн бүтцээрээ дэлхийн бүлэгт багтах Буд, Сугар, Дэлхий, Ангараг зэрэг гарагуудад хамаарагдана.

4.    1959 оны 09 сарын 13-нд анх удаагаа Зөвлөлт Холбоот Улсын “Сар” хөтөлбөрөөр анх хүнгүй  сансрын хөлөг Сар-2 саран дээр газардсан. Харин Америкийн Нэгдсэн Улсын “Аполлон” хөтөлбөрөөр хүмүүс анх саран дээр зочилсон юм. 1968 онд Аполлон-8 саран дээр очсон. 1969 оны 06 сарын 20-нд Аполлон-11 хөлөг онгоцоор анх удаа Нил Армстронг, Базз Алдрин нар газардсан байна. Ийнхүү 1969-с 1972 онуудын хооронд сар луу зургаан удаа аялжээ. ”Аполло” хөтөлбөр дууссанаар сарны судалгаа түр зогссон ч цөөн тооны хүнгүй орбитлогч, газардагчид саран дээр буусаар байна. 2018 он гэхэд АНУ хүнийг дахин газардуулах төлөвлөгөөтэй байна.

Нил Армстронгийн авсан анхны зураг

Хэрэв бид нар Дэлхийг Сарнаас харахад дараах байдлаар харагдана.


1968 онд Аполлон-8 хөлөг онгоц Сарны орбитыг авсан зураг.

Дэлхий ба Сарны хоорондох таталцалын хүч нь маш сонирхолтой эффектийг бий болгодог. Арай тодорхой нь – далайн татралт ба түрэлт юм. Энэ эффект нь хатуу хонхорхойг бодвол тэнгисийн усанд арай хүчтэй байдаг.Харин Дэлхий Сарыг брдвол арай хурдан эргэлдэх хөдөлгөөн хийдэг юм. Гэвч Сар нь өөрийн тэнхлэгийг тойрон эргэлдэх хөдөлгөөн хийх боловч үргэлж Дэлхий рүү нэг талаараа харсан байрлалтай байдаг. Яагаад гэвэл Сар нь өөрийн тэнхлэгийг тойрон эргэх хугацаа нь Дэлхийг тойрох үетэй тэнцүү 27,3 хоног байдаг. Иймээс энэ хоёр эргэлдэх хөдөлгөөний чиглэл нь давхцдаг учраас Дэлхийгээс Сарны эсрэг талыг харах боломжгүй юм.1959 онд одон орончид Сарны харж болдоггүй эсрэг талын гадаргууг харах боломжийг Зөвлөлт Холбоот Улсын Сар-3 станц дээгүүр нь нисэж явахдаа зургийг нь авч үзүүлсэн. Сарны эсрэг тал нь одон орны оргил болох тохиромжтой газар байлаа. Харин радиотелескопын хувьд Сарыг 3500м өргөнтэй хатуу биетийг щитээ болгон ашиглах нь Дэлхийгээс ирж байгаа радиопомехоос найдвартай хамгаалах болно.

5.    Сарны тогоо
Сарны тогооны зузаан 68 км хүрдэг. Тогооны дор манти байрладаг (ойролцоогоор 340 км радиустай ба масс нь Сарны массны 2%-тай тэнцүү).Дэлхий дээрх мантиас Сарны манти нь хэсэгчилэн шингэн байдгаараа ялгаатай. Хамгийн сонирхолтой нь Сарны төвийн масс нь Дэлхий рүү чиглэсэн геометр төвөөс ойрол-цоогоор 2 км-т байрладаг. Дэлхий рүү эргэж харсан хэсгийн тогоо нь арай нимгэн байдаг. Сарны гадаргыг хөгшин уулын хэсэг ба арай залуу сарны тэнгис гэж 2 үндсэн хэсэгт хувааж болно.Хөгшин уулын хэсэг нь харьцангуй тэгш гадаргатай олон тооны вулкан ба арай залуу сарны тэнгис нь Сарны бүх гадаргын 16% эзэлдэг. Энэ нь маш том тогоо сансар огторгуйн биеттэй мөргөлдсөний үр дүнд бий болсон ба сүүлд шингэн лаваар хучигдсан зүйл юм. Гадаргын ихэнх хэсэг реголитоор хучигдсан. Реголит нь солиртой мөргөлдсөнөөс үүссэн нимгэн тоосонцор болон ирмэгт хэлтэрхийний холимог. Саран дээрх солир дараах зурагт дүрслэгдсэн байдлаар харагддаг.



    Сарны бидэнд харагддаг талын ихэнх тогоог түүхэнд нэрээ дуурсгагдсан алдарт хүмүүсийн нэрээр Тихо Браге, Коперник ба Птолемей гэх мэтчилэн нэрлэдэг. Харин нөгөө талыг нь арай очин үеийн Аполлон, Гагарин ба Королев зэрэг нэрээр нэрлэх болсон нь Зөвлөлт Холбоот Улсын Сар-3 хөлөг анхны зураг авсантай холбоотой. Сарны эсрэг талд 2250 км диаметртэй, 12 км гүнтэй маш том тогоон бассейн байрладаг. Энэ нь мөргөлдөөний дүнд бий болсон Нарны системийн хамгийн том бассейн юм.

6.    Сарны үүсэл
Аполлон хөлөг дээж цуглуулахаас өмнө эрдэмтэд Сар хэзээ яаж бий болсоныг мэдээгүй. Зарчмын хувьд дараах 3 өөр онол бий:
•    Сар ба Дэлхий нь нэгэн зэрэг хугацаанд хийн тоосонцороос бий болсон.
•    Сар нь Дэлхий өөр биеттэй мөргөлдсөний үр дүнд бий болсон.
•    Сар нь өөр газар бий болсон ба сүүлд Дэлхийд татагдан ирсэн.
Харин Сарны дээжийг нарийвчлан судалсаны дүнд дараах онолд хүрсэн. Дэлхий нь маш том объекттой мөргөлдсөн (Ангараг шиг болон түүнээс ч) ба Сар мөргөлдсөн хэлтэрхийнээс үүссэн. Үүнээс өөр нарийн зүйл бий боловч шинжилгээ судалгааны ажил хийгдэж байгаа, харин энэ мөргөлдөөний онолыг одоогоор өргөн хэрэглэж байна. Сар нь соронзон оронгүй. Гэхдээ зарим уулын сорьцонд соронз байсан үлдэгдэл байдаг нь Сар нь балар эртний үед соронзон оронтой байсныг илэрхийлж байна. Сарны гадарга нь ямар ч агааргүй, соронзон оронгүй, нарны салхины нөлөө үйлчилдэггүй. 4 сая жилийн турш нарны салхинаас устөрөгчийн ионууд Сарны реголит-д хуримтлагдан ирсэн. Иймээс Аполлоны авчирсан реголитийн дээж нь нарны салхины судалгаанд маш чухал хувь нэмэр болсон. Энэ Сарны устөрөгчийг хэзээ нэгэн цагт пуужингийн түлш болгон ашиглаж болно байх гэж бодож байна.

Дэлхийн гадарга дээр Сарны сүүдэр туссан байгаа нь.

7.    Саран дээрх ус
2008 оны 6 сард Америкийн Карнегийн Институт болон Брауны Их Сургуулийн геологчид Сарны дээжээс усны ул мөр байгааг илэрүүлсэн. Харин Оросын эрдэмтэд өөрсдийн бүтээсэн LEND төхөөрөмжөө LRO –НАСА –ийн гараг хоорондын автомат станц
2009 оны 11 сарын 13-нд НАСА туршилт явуулсаны дараагаар Кабеус тогоонд мөс олсноо мэдэгдсэн.
Мөн Энэтхэгийн Чандраян-1 сансрын хөлөгийн суурьлуулсан Mini-SAR радар хойд туйл орчмоос 600 сая тонн усны ихэнх хэсэг нь сарны тогооны ёроолд байгааг олж илрүүлсэн. Эдгээр нь нийт 40-с их тогоонд 2-с 15 км диаметртэй мөс байгааг тогтоосон.
start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)