Sodonmedeelel : Өвөр Монголын хүн ам

Өвөр Монголын хүн ам

2011 оны Eagle телевизийн мэдээ 

Чингис хааны хойч үе Лигдэн хутагт хаан 1634 онд Шартал (одоогийн Ганьсу муж)-д нас баржээ.Ийнхүү Монголын хааны тамга Зүрчин хүний байгуулсан Хойд Алтан улсын хааны гарт оржээ. Үүнээс хагас зуун жилийн дараа  цагаан хэрмийн өмнөх Хятад улс ба хойно байх Монгол улс  Чин улс хэмээх Манж хүний ноёрхлыг хүлээх болсон байна. Хятад улс бусад үндэстэнд эзлүүлж өнгөрсөн нь олон байдаг боловч, Монгол орны хувьд анх удаа өөрийн гэх улс гүрнээ алдаж, харь үндэстний дарлалыг амсах болсон юм.

1911 оны гахай жилийн хувьсгалаар Манж Чин гүрэн мөхөж, 1912   онд  Хятад улс Чин улсын төрийг залгамжилжээ.1911 оны 12 сард бүх Монголчууд Чин улсаас тусгаар тогтносноо тунхагласан боловч  1912 оны 2 сард Хятад цэрэг Өвөр Монголыг эзэрхийлэн түрэмгийлсэн байна. Ийнхүү Өвөр Монгол Хятадын колони орон болжээ. Үүнээс эхлэн одоо болтол 100 жилийн хугацаанд  өөртөө зассан ч тэр, мэхлэгдсэн ч тэр, олзлогдсон ч тэр, Хятадын дарлалд байх Өвөр Монгол нь колони орны шинж чанараас ер нь хэлтэрч чадаагүй. Энэ хугацаанд Хятад улс цаазаар авах, алж хороох байдлаар 300 000 гаруй монголчуудыг устгасан байна. Мөн маш олон монголчууд сураггүй алга болсоор иржээ.

Колончлогч Хятад улсаас их хэмжээний хятад иргэнийг эзэрхийлэн түрэмгийлэх байдлаар Өвөр Монголын нутагруу оруулсан нь Өвөр Монголын хүн амын тоо бүртгэлээс илэрхий харагддаг.

Өвөр Монголын хүн ам 1911 оны  хувьсгалын үед 1 500 000 хүн ам бүртгэгжээ. Гэтэл 1949 он болоход 6 080 000 хүн болон нэмэгдэж, үүний дараа 1958 оноос 1969 оны хооронд  Өвөр Монголын хүн ам 2 дахин нэмэгджээдоо Хятадын засгийн газрын бүртгэлээр 24 000 000 хүнтэй болсон байна. 24 000 000 хүн гэдэг нь тун их сэжиглэлтэй тоо болно.  Өвөр Монголд монгол үндэстнээс гадна хятад, хотон, манж, солонгос, дагуур зэрэг 48 үндэстэн байна. Гэвч 80%-аас дээш хувийг түрэмгийлэн орж ирсэн Хятад үндэстэн эзэлж байна. Монгол хүний хувь зөвхөн 15%-ийг л эзэлж байгаа нь ойролцоогоор 4 000 000  байна. 

1912 онд Хятад улсыг тунхагласан боловч цэргийн эрхтнүүдийн хоорондын зөрчил болон Түвд зэрэг улсыг эзлэн түрэмгийлэх бодлого нь хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан гэх мэт шалтааны улмаас нэгдсэн засаг үгүй болов. Ийнхүү олон жил үргэлжилсэн иргэний дайны эцэст Хятадын коммунист нам ялж,  1949 онд БНХАУ байгуулагжээ.

БНХАУ мөн урьдын адил Монгол орныг хятадчилах, колончлох төрийн бодлогыг тэр хэвээр нь үргэлжлүүлж Өвөр Монголд хятад тариачдыг нүүлгэн оруулжээ. Ялангуяа 1958 онд “Их үсрэнгүй давшилт”, “Ардын гүншэ” зэрэг хөдөлгөөнийг өрнүүлж, “Төрийн бодлогын заан жолоодогч”, “Тариалангийн мэргэжилтэн”, “Хязгаар орныг туслах” зэрэг сайхан нэрийн халхавч доор, түг түмэн хятад хүнийг нүүлгэн оруулав. Мөн соёлын хувьсгалын үр дүнд Өвөр Монголын “Өөртөө засах”-ыг тэр чигээр нь үгүйсгэж цэрэг ангиар дарангуйлан засах болсон байна.

Өвөр Монголын засгийн газарт (Уулын засгийн газарт) ажиллаж байсан монгол хүмүүс бараг бүгдээрээ гянданд хоригдож, тамлагдан алдагдсан хүний хүний тоо 30 000 хүрсэн байна. Энэ бол Хятадын эв хамт нам буюу коммуинст намын (People’s republic of China) Өвөр Монголын колони оронд явуулсан нэг удаагийн их хядлага болно. Шаньши, Хэбэйн олон Хятад ноёдыг Өвөр Монголд шилжүүлэн захируулж, Хятад тариачдыг Өвөр Монголд бүх хэмжээнд нүүлгэн шилжүүлээд тал нутгийг тамтаг болтол хагалбарлажээ.

1949 оноос эхлэн Хятад улсын эв хамт намаас болсон Өвөр Монголд нүүлгэн оруулах, Хятад хүний тооны өсөлт нь урьд өмнөөс нэн илүү ширүүсчээ. 1979 он хүртэл 30 жилийн хугацаанд 5 150 000-аас 16 170 000 болон нэмэгдэж, хүн амын цэвэр өсөлт нь 11 020 000 болсон байна.

Хятадын эв хамт нам Өвөр Монголд явуулсан тэнгэр тулам хэрцгийлэл, ял нүглээ баллаж, Өвөр Монголчуудыг үргэлжлэн мэхлэн дарлахын төлөө 1979 онд Хятадын муж оронд хуваан өгсөн Монгол аймаг хошууг дахин ӨМӨЗО-нд буцаан өгчээ. Үүний ашиг гэвэл Өвөр Монгол дахь хятад хүмүүсийн бараг 400 000-аад нь өөрийн үндэстнээ халж, монгол үндэстэн, манж үндэстэн болж хувирсан байна.

1981 онд, Өвөр Монголын Монгол хүний тоо нь 2 153 000 байснаас 1982 он болоход 2 533 000 болж нэмэгджээ. Тухайн үеийн Өвөр Монголд хүн амын жилийн энгийн өсөлт нь 60 000 байсан атал 1982 он болоход бараг 320 000 “Орой монгол” нэмэгджээ. Мөн 1981 онд Өвөр Монгол дахь хятад хүний тоо нь 16 515 000 байснаас 1982 он болоход 16 379 000 болжээ.

1981 онд Өвөр Монгол дахь Манж хүний хүн ам нь 110 000 байжээ. 1982 он болоход 237 000 болж нэмэгджээ. Тухайн үеийн Өвөр Монгол дахь Манж хүний жилийн өсөлт нь 10 000 байлаа. Ийнхүү 1981-1982 оны 1 жилийн хугацаанд Өвөр Монгол дахь 117 000 Хятад нь Манж болж хувирсан байна.

Өвөр Монгол дахь Хятад үндэстэн нь Хотон, Солонгос зэрэг бусад цөөн тоот үндэстэн болж хувираагүй гэх баталгаагүй. Учир нь ӨМӨЗО-ны он дараалсан бүртгэлийн хүн амын өсөлтийг үзүүлсэн зурагт илэрхий биш юм.

1860 оноос хойш, Чин улсын төрийн бодлогод чанарын хувиралт гарч, “Манж Хятад нэгэн гэр” болсоноос биш “Монгол Хятад нэг гэр” болсон түүх байхгүй билээ.

 Өвөр Монголын нутаг байгалийн баялаг ихтэй тул одоо үед БНХАУ-аас Өвөр Монголд уул уурхайн олон компаниудыг оруулан ажиллуулж малчдын малын бэлчээрийг булааж байгаль орчинг нь ихээр сүйтгэж байгаа юм. 

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)