Sodonmedeelel : Border Collie үүлдрийн нохой

Border Collie үүлдрийн нохой

Border Collie бол дэлхийн хамгийн ухаантай нохойн үүлдэр билээ. Энэ нохой нь хонь болон үхэр хариулж ихэнх цагаа өнгөрүүлдэг бөгөөд өөрөө ч гайхалтай сайн гэрийн тэжээмэл амьтан юм. Биеийн дасгал хөдөлгөөн болон янз бүрийн хэлбэрийн оюуны өдөөлт нь энэ нохойг юмыг онцгой хурдан суралцдаг болгожээ. Шотланд, Уэльс, Английн хил хязгаараас гаралтай энэ нохой хөдөө аж ахуйн салбарт онцгой нөлөө үзүүлдэг. Сургалттай колли нохой хүний хийдэг ажлын дүнг тав дахин нэмэгдүүлсэн хэмжээний үр дүнтэй хийж чаддаг байна. Border Collie нохойн спортод бүх үүлдрүүдээс илүү ноёрхдог. Тэд өндөрт үсрэх, бөмбөг хөөргөх тэр ч бүү хэл нохой бүжиглэх тэмцээнд хүртэл хамгийн шилдэг өрсөлдөгч байдаг. Yнэрлэх онцгой чадвартай энэ нохойг туслагч нохой эсвэл эрэл хайгуул, аврах ажиллагаанд зориулан сургахад тохиромжтой. Энэ нохой нь таныг хувийн шинж чанараар тань хялбархан танихаас гадна таны дэглэмийг суралцаж, дараагийн удаад юу болохыг мэдэж байдгаар барахгүй юу хүсч байгаагаа илэрхийлэх арга замыг хайдаг.

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
есөн сүүлт хар үнэг (зочин)

Бордэр колли монголд байдаг юм болвуу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)