Sodonmedeelel : Лам нарын секс хийх заль мэх ? СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Лам нарын секс хийх заль мэх ? СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Одооны лам гэлэгмаа нар хэтэрхий  зальтай хорон санаатай гаднаа ариухан дүр эсгэж хүмүүсийг хуурч мэхлэн  охид залуучуудыг асуудал өвчин зовлонгоор нь далимдуулан тусална энэ тэр гэж амлаж  хуурж жүжиглэж байгаад секс хийх гэж улайрдаг болжээ. Маш зальтай гэдгийг сэрэмжлүүлье!

Төв гандан тэгчилэн хийдийн лам Д.Чойжамц, Г.Пүрэвбат болон тэнд байдаг  лам хуваргууд цагаан хоол идэхийн оронд бод, бог малыг ихээр нядлуулж иддэг. Төв гандан тэгчилэн хийдэд нэр хүнд, эрх мэдэл, эд мөнгөө нохой шиг булаацалдсан лам нарын бузар булай орчин бүрэлджээ. 

Тэд хүний өвчин зовлонг далимдуулан элдэв юмаар мунхаруулах, хуурч мэхлэн мөнгийг нь салгах, биеийг нь ашиглах нь цорын ганц  зорилго нь учир түвд номны утга учрыг мэдэхгүй, хүмүүсийн хэл мэдэхгүйг далимдуулан xyурч мэхлэх замаар мөнгө  хийж байна.

   Ард түмнийг хуурч мэхлэн биеийг нь ашиглахын тулд лам нар бүр сүлжээ үүсгэж үзмэрч зурхайч гэх мэт хүмүүстэй бүлэглэн ажиллаж байна. Гандангийн хажууд үзмэрч хийдэг эрэгтэй үзмэрч нар нь гэнэн залуухан охидыг " би чамд маш сайн лам хүнийг зааж өгъе" гээд  хөгшин өвгөн лам нарын утас, нэрийг өгдөг байна. Мөн тэнд үзмэрч хийдэг авгай нар нь өөрийн ашгийн хамтрагч хөгшин авгай нарлуу эрчүүдийг зуучлан явуулж "маш сайн лам байгаа оч оч" гэж утас, хаягийг нь өгдөг байна.

Доорх захиаг хохирогч эмэгтэй бичсэн бололтой

Сайн байцгаана уу би охид хүүхнүүдэд сэрэмжлүүлэг  болгох үүднээс энэхүү захиаг илгээж байна. Би өөрөө 25-тай эмэгтэй өөрт болон 2 найз охидууддаа болсон явдалын тухай л даа. Жилийн өмнө нз охин маань компани захирал ахтайгаа америк улсыг зорьж бид 2-т урилга явуулсан юм. Визэнд орохынхоо өмнө америкад байдаг найзаасаа зөвлөгөө авах гэж утсаар ярьсан юм. Бид хоёрыг нэг сайн үзмэрч дээр очиж засал хийлгүүл би америк явахаасаа өмнө засал хийлгүүлээд амеркийн виза гарсан гэж хэлсэн.

Тэр өдөр нь тэр зааж өгсөн үзмэрч дээр очтол хийморь сүлдгүй ажил үйлс нь бүтэмжгүй байгаа юм байна их бузартсан байна засал хийлгүүл гэж хэлсэн. Маргааш ирэхдээ 2 ширхэг сүү, тэлээ, малгайгаа авч ирж засал ном хийлгүүл гэж зөвлөсөн юм. Тэгээд хэлснийх нь дагуу авч ир гэсэн зүйлсийг нь авч ирсэн.

Тэгээд угаалгын өрөөрүүгээ дагуулж оруулаад бүх хувцасыг нь тайлж сүүгээр угааж эхэлсэн тэгснээ сексийн харьцаанд орохыг шаардсан тэгж засал хийж дотроос нь ариусгадаг ухааны юм яриад эхэлсэн л дээ би шууд дүргүйцээд гараад явсан. Нөгөө найз охин маань тэр үзмэрчтэй сексийн харилцаанд орсон. Америкт байдаг найз охин маань ч бас сексийн харилцаанд орж засал хийлгүүлээд виз нь бүтээд явсан гэж хэлсэн л дээ. Тийм засал гэж юу байдаг юм бэ? Гайхмаар юм. Тэгээд найз охинтойгоо хоёулаа визэнд ороод хар тамга гэдгийг нь даруулаад гараад ирсэн. Найз охин мань үзмэрчтэй унтсан мөртлөө хар тамга даруулаад дээрээс нь болоогүй өвчин авсан байсан. Тэр балиар үзмэрч  сайхан охидуудыг тийм маягаар унтаад сурсан юм шиг байгаам. Балиар бузрын үзмэрч лам нараас болгоомжлоорой гэж захимаар байна харваас сэжиг  хүрмээр хөгшин өвгөн байсан нэр ус гэрийн хаягийг нь бичмээр санагдаад байх юм. Ийнхүү бичсэн  байна. 

Иймэрхүү лам үзмэрч нар архи, сүү, рашаанаар биеийг чинь ариусгана. хувцасаа тайл гэвэл яасан ч тайлж болохгүй шүү. Сайн хүн болж жүжиглэж тусална, гэгээрсэн хүнтэй уулзуулна гэх мэт худал яриа, зальт үйлдэлд нь бүү итгээрэй.  Маш олон залуучууд, охидууд мэхлэгдэж биеэ ашиглуулж байгаа юм.

Баянзүрх дүүрэгт орон сууцанд бас нэг гэлэгмаа хөгшин авгай  байдаг.  Эрчүүдийг рашаан усаар биеийг чинь ариусгана гэж хувцасыг нь тайлуулаад, сайн ном уншуулж өгнө, найдвартай тан олж өгнө гэх мэтээр дүр эсгэн жүжиглэж байгаад унтаад умдаганы бөөсөө халдаадаг. Бас бэлгийн замын өвчин халдаадаг байна. Эдгээр лам, үзмэрч нар нь бүр бусдыг мэхлэн биеийг нь ашиглахдаа бүр гаршсан, сурчихсан гэдгийг сэрэмжлүүлье! 

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Aka

яа яа шижиг хүрчихлээ манай нэг найз бүсгүйг нэг бөө бас ханийн заяа дуудна гээд хувтсаа тай л гэсэн гээл яриад байсан .аймар юм

Зочин

ха ха чойжамцгуай тэгээл тараглаад байгаа юм байншдээ
бүхэл бүхэл бод идээл хэ хэ

Зочин (зочин)

Энэ үнэн шүү. Энэ нийтлэлийг болж өгвөл бүр мэдээ болгон нийгэмд сэрэмжлүүлэг болгож дэлгэвэл сайнсан. Арчаагүй, хүний сайхан зовлон дээр шуналын сэтгэлээр дөрөөлж, бас болоогүй хүнийг бие сэтгэлээр нь хохироодог хөгийн лам нэртэнгүүд олширсон. Тийм зүйлээс болж хохирсон хүмүүс ч олныг би мэднэ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)