Sodonmedeelel : ЛАМ ХУВАЛЗ, ЗУРХАЙЧ НАРТ МЭХЛЭГДЭЖ БИЕ СЭТГЭЛ, ЭРҮҮЛ МЭНДЭЭР ХОХИРСОН ХҮМҮҮСИЙН ТУХАЙ /сэрэмжлүүлэг/

 Хүмүүс яахаа мэдэхээ байгаад өөрийн өвчин зовлон, элдэв асуудлаасаа салахын тулд эцэст нь лам хуварга, зурхайч, үзмэрч, бөө, төлөгч гэх мэт улсуудаар явж эхэлдэг.

Гэтэл өөрсдийгөө зурхайч, лам, үзмэрч гэж нэрлэх тэр хүмүүс нь аль хэдийнээ хүнийг мэхэлж, мунхаруулж мөнгийг нь салгаж биеийг нь бузарлаж ашигласаар байгаад сурчихсан, гаршсан луйварчид юм. Хоорондоо бүр зуучлалын далд сүлжээ үүсгэж хүмүүсийг хуурч мэхлэн мөнгийг нь сорох, биеийг нь ашиглах арга зам, заль мэхээ нарийн төлөвлөж боловсруулсан байдаг. Манай улсын ард иргэд дийлэнх нь мухар сүсэгтэй, гэнэн итгэмтгий, харанхуй байдгаас бусдад амархан мэхлэгддэг.

Хүмүүс асуудал, өвчин, зовлонгоосоо салахын тулд юу ч хийхэд бэлэн байдаг нь лам нарын идэш хоол, олз болох гол нөхцөл нь юм. Зурхайч, лам, үзмэрч, төлөгч нар нь хүмүүсийн зовлонгоосоо салах хүсэл дээр дөрөөлж өөртөө итгүүлж тусална гэж жүжиглэж хуурч байгаад биеийг нь ашиглаж сэтгэл санаагаар хохироогоод зогсохгүй бэлгийн замын халдварт өвчин, тэмбүү, бөөс, хамуу зэрэг маш олон  бузар өвчинг халдаадаг. Ялангуяа Цагаан сарын баяр ойртоход үйл ажиллагаа нь эрс идэвхжиж яг энэ цагаар бусдын мөнгийг хувалз шиг сорох, биеийг нь хуурч мэхлэн ашиглан бузарлан бусдад зуучлан явуулж элдвээр хохироох үйлдлүүд маш ихээр гардаг юм. Цагааны сарын үеэр засал хийлгэнэ, энэ тэр гэсэн загаснууд сүрэг сүргээрээ лам хувалзууд дээр очих үед бэлдсэн урхи занга, дэгээ, тороо ашиглан бүтэн жилийнхээ олз омгийг олно. 

Интернетэд явуулсан ажиглалт, судалгааг харвал хохирсон хүмүүс маш олон байдаг ч хүнд танигдахаас айж нэрээ бодоод ярихгүй байдгаас болж дараа дараагийн маш олон хүмүүс хохирсоор байна. Бидний эргэн тойронд байгаа ах, эгч, дүү, үр хүүхэд эдгээр лам, зурхайч нарт мэхлэгдэж биеэ бузарлуулж сэтгэл санаа, эрүүл мэндээр хохирсон байлаа ч нуугаад ярихгүй нь ойлгомжтой юм. Цаашид ч олон мянган охид, залуус бие сэтгэлээр хохирсоор байх гэж үү?

Гандангийн эргэн тойронд байрлах зурхайч, үзмэрч, лам нар нь гаднаас нь харахад итгэж болохоор, нүдэнд дулаахан харагдах боловч өөрт нь үзүүлж зовлон, асуудлаа ярьсан хүмүүсийг ажиглаж харж байгаад хэнрүү явуулж юуг нь ашиглахаа шийддэг байна. Ийнхүү “ Надад маш сайн зурхайч, засалч, оточ ламын утас байна. Оч оч” хэмээн шунахайн сэдэлтээр танихгүй мэдэхгүй хүмүүсрүү явуулдаг байна. Хүнийг бусдад зуучилж явуулсныхаа төлөө мөнгө авч санхүүждэг бөгөөд ийм маягаар хүмүүсийг хүний наймааны золиос буюу бэлгийн мөлжлөгө, донор болж амь насаа алдах гэх мэт аюулд өртөх эрсдэлтэй замруу зуучлан явуулдаг байна. Нэг үзмэрч хүний ард хэдэн ч лам, үзмэрч, зурхайч, гэлэгмаа гэх эмэгтэй, эрэгтэй хүмүүс байж болох бөгөөд айлд, орон сууцанд далд байрлаж хохирогчоо хүлээж байдаг. Ихэнх нь муухай зүс царайтай, хөгшин, бүдүүн, бохир заваан хүмүүс байдаг бөгөөд хүнд өчүүхэн ч тус хүргэхгүй, зөвхөн энэ хүнээс яаж мөнгийг нь сорох вэ? Яаж биеийг нь ашиглах вэ? гэдгээ л боддог байна. Сураггүй алга болсон иргэд энэ хүмүүсийн хоол болсон ч юм билүү. Хүн амын дунд ДОХ, БЗХӨ-ийг тархааж буй хамгийн том голомт нь лам, хуварга, үзэмэрч, зурхайч байх магадлалтай. Хувьсгалын өмнөх Монгол улсад дийлэнх эрчүүд нь лам хуварга, санаваартан байсан хэрнээ хүн ам нь тэр чигтээ тэмбүү, хамуу, бөөсөндөө баригдсан байсан нь лам хуваргууд нь бэлгийн замын өвчинг тараагч гэдгийг харуулж байна.

Иймэрхүү хүмүүс нь сэтгэлзүйн ухааныг хүнийг залилахдаа ашиглаж маш олон хүнийг мэхэлсээр байгаад бүр гаршсан, юу гэж хэлэх, хүнээс юу асуух, юуны тухай яриулах, яаж жүжиглэж хуурах гэх мэтээ дэс дараалалтайгаар төлөвлөсөн байдаг учир ямар ч хүнийг хуурч мэхлэн эд мөнгийг нь сорох, биеийг нь ашиглан хохироож өвчин халдаах болон хүний наймааны золиос болгох бүрэн боломжтой юм.  Рашаан усаар биеийг чинь ариутгаж сүүгээр биеийг чинь угааж засал хийнэ. Хувцасаа тайлчих  гэнэ. Сүүгээр ариутгана ванны өрөөнд бүх хувцасаа тайлаад ор гэнэ.  Эсвэл хүнтэй утсаар ярьж байгаа дүр үзүүлээд: Наад асуудлыг чинь шийдчихлээ гэж жүжиг тавьж мэднэ. Эсвэл юм асууж яриулж байгаад Тэдэнд яасан ч итгэж болохгүй. Очоод ч хэрэггүй гэж зөвлөе. Үрийн заяа, ханийн тэнгэр дуудах зэрэг нь бүгд тэдний заль мэх урхи шүү. 

 Зуд тохиолдоход нохой таргална, зовлон тохиолдоход лам таргална гэгчээр ард түмэн ядуурал дунд байхад  лам хуварга, үзмэрч, зурхайчид улам л баяжаад том том машин унаад үйл ажиллагаа нь нэмэгдсээр байна. Энэ хүмүүс нь улсад нэг ч төгрөгний татвар төлдөггүй, нийгэмд ямар ч баялаг бүтээдэггүй хэрнээ хувалз, шимэгч хорхой шиг хүмүүсээс юу дуртайгаа сорон авсаар байна. Өөрсдийгөө зурхайч, лам, үзмэрч гэж нэрлэх, аюултай, яаж ч мэдэхээр бузар чөтгөрүүдээс бид ойр дотны ах дүү, найз нөхөд, үр хүүхдээ хамгаалахын тулд энэ гэмт хэргийг олон нийтэд түгээх хэрэгтэй байна.

Нийслэлийн сүм хийд, шашны байгууллагын тоологын тайлан 2014

/Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг. Статистикийн газар /

2014 оны 12 сард Статистикийн газрын гаргасан судалгаагаар нийслэлийн шашин шүтдэг иргэд 535 400 хүн байгаагаас дийлэнхийг буюу 86.5%-ийг ( буюу 463 009 хүн ) Буддын шашины итгэгчид байв. Харин Христийн шашинд итгэгчид нь 5% (26 535 хүн) байжээ. Хамгийн олон хүн шүтдэг дээрх хоёр шашины үзүүлэлтийг харьцуулж харъя!

Судалгаагаар нийслэлийн хэмжээнд 106 буддын шашны сүм хийд, шашны газруудад 1219 хүн үндсэн ажилтнаар ажиллаж байжээ. Харин христийн шашны 228 сүмд 599 хүн үндсэн ажилтнаар ажиллаж байв.

Өөрийн эзэмшлийн сууц, барилгатай шашны байгууллагуудын 36%-ийг буддын шашны хийд, 55%-ийг христийн сүмүүд эзэлж байгаа нь буддын шашны лам хуваргууд, зурхайчид нь сүм хийдэд биш, өөрийн гэр орон, орон сууц зэрэг газар үйл ажиллагаа ихээр явуулдаг болохыг илэрхий харуулж байна. Мөн Буддын шашны итгэгчдийн тооноос харахад лам хуварга, үзмэрч нар нь ашиг орлого олохын тулд Улаанбаатар хотод гадуур зөвшөөрөлгүйгээр, далд хэлбэрээр хаа сайгүй үйл ажиллагаа явуулах таатай боломж нөхцөл бүрдсэн байгааг харуулж байна.

Христ болон бусад шашны үндсэн ажилтнууд 7 хоногт 1-2 удаа тогтсон байранд шашны цуглаан хийж байхад Буддын шашны лам хуварга, зурхайч, үзмэрч нар нь хэзээ ч хамаагүй, хаа дуртай газраа хүмүүсийг мэргэлж тасралтгүй үйл ажиллагаа явуулж орлого олдог байна.

Зөвшөөрөлтэй хэдий ч харъяа дүүргийн Татварын хэлтэст санхүүгийн тайлан тэнцэл гаргадаггүй сүм хийдүүдийг шашны төрлөөр нь авч үзвэл ихэнх хэсэг буюу 56.9% буддын шашны байгууллагууд эзэлдэг байна.

Телевизүүдэд хандсан боловч ийм мэдээг эфирээр явуулахгүй, хүний нэр хүндэд халдана гэх юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд айсандаа юу? эсвэл хувиа хичээсэн үхэр зантайдаа юу ? тоохгүй юм.  Ганц хоёрхон хохирсон хүний тухай яриагүй, бүр хэдэн мянгаараа  мөртлөө мэдэгдэхгүй, яригдахгүй  байна. Таны төрсөн дүү чинь ч юмуу, найз чинь ч юмуу ойр дотны хүн чинь ламд биеэ бузарлуулаад танд хэлэх болов уу?  Ирээдүйд таны үр хүүхдийг тэр лам, үзмэрч гэх аймшигтай хүмүүс яаж хохироохыг таашгүй юм.

start=-100 , cViewSize=50 , cPageCount=0

Сэтгэгдэлгүй байна

null

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)